C хэлний хичээл #1
C хэлний үүсэл:
Програмчлалын Си хэлийг 1972 онд Bell Laboratories (АНУ) компанийн ажилтан Деннис Ритчи (Dennis M. Ritchie) UNIX үйлдлийн системийг боловсруулж байх явцдаа зохиожээ. Си хэл нь системийн програмчлалын хэрэгсэл мэтээр бүтээгдсэн байна. Өөрийн онцлог, давуу талуудын ачаар энэ хэл богино хугацааны дотор хэрэглээний болон системийн програмчлалын хамгийн түгээмэл хэл болж чадсан юм. Тиймээс хэдийгээр сургалтын зориулалттай биш боловч компьютерын ухааны боловсролд өргөн хэрэглэгддэг. Си хэлний хөрвүүлэгчид орчин үеийн бараг бүх төрлийн компьютер дээр, UNIX/Linux, MS-DOS, MAC OS, OS/2, Windows, Solaris г.м. үйлдлийн системүүдэд ажиллаж байна.
C хэл нь Midlle Level Language буюу дунд түвшний хэл юм.
C хэл нь 32 түлхүүр үгтэй. Бичигдэх хэлбэр нь энэхүү түлхүүр үгнүүдийн хослол байна.
C хэлэнд том, жижиг үсгийг ялгаатай гэж үздэг. Өөрөөр хэлбэл INT болон int 2-г ялгаатай гэж үзнэ.
main() Үндсэн функц:
Програмд функц хэд ч байж болно. Харин энэхүү main() функц заавал байна. Учир нь програм эндээс эхэлж ажиладаг.
Блокийн хаалт {.....}
Ямар нэгэн функцийн эхлэл төгсгөлийг заана.
Бичиглэлийн хаалт ;
C хэлэнд бичиглэл ; -р дуусдаг. Гэхдээ бичиглэл болгоны ард тавина гэж ойлгож болохгүй.
Тайлбарын хаалт /*......*/ , //
Тайлбарын хаалтийг тухайн бичиж байгаа програмынхаа хаана ч ашиглаж болно. Програм ажиллах явцдаа тайлбарыг шууд алгасдаг.
Жишээ нь:
#include<stdio.h>
#include<stdlib.h>
int main()
{
printf("Hello"); //delgetsend hevleh punkts.
/* int a;
scanf("%d",&a);
printf("%d",&a); */
system ("pause");
}
Энд улаанаар тэмдэглэсэн хэсгүүд нь тайлбар болно.
Толгой файл:
Толгой файл нь С-н стандарт функцуудын мэдээллийг агуулж байдаг. Иймээс тухайн програмд ажиглаж байгаа функцуудыг агуулсан толгой файлыг заавал бичиж өгөх хэрэгтэй.
Толгой файлыг зарлахдаа
#include<толгой файлын нэр.h>
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг толгой файлууд
#include<stdio.h>
#include<conio.h>
#include<stdlib.h>
Функцүүд
Дэлгэцэнд хэвлэх функц
printf("%төрөл",хувьсагч);
Гараас утга авах функц
scanf("%төрөл",хувьсагч);
Програмыг түр зогсоох функц
system ("pause");
Ингээд төгсгөлд нь энгийн нэг програм бичиж үзье.
#include<stdio.h>
#include<stdlib.h>
int main()
{
int a;
printf("This is my first program\n");
scanf("%d",&a);
printf("a-n utga=%d",a);
system ("pause");
}
Үр дүнд: