Өдрийн мэнд. Эх сурвалжаа оруулахаа мартжээ би,хэхэ. Уг хүснэгтийг А.В.Кабышев, С.Г.Обухов нарын 2005 онд гаргасан "Расчет и проектирование систем электроснабжения: справочные материалы по электрооборудованию" сурах бичгээс авсан болно.Үйлдвэрийн барилгын хувьд ингэж ангилж, ялгасан өөр эх үүсвэрийг би үнэндээ олж авч чадаагүй л байна. Тухайн үедээ гадны үйлдвэрийн зураг баталгаажуулах ажил гарч, шинэ зүйлтэй тулгаран хойно сурдаг найзаасаа тусламж авч олж авсан ном.
Одоо харин автоматны үзүүлэлт буюу характеристикийг сонгох талаар бол бараг манай инженерүүд бүгд мэддэг байлгүй дээ. Би өөрийнхөө талаас бага ч гэсэн мэдээлэл оруулья.
Автоматны ажиллагааны (таслалтын) характеристик нь DIN VDE 0641-ийн 11/8 92 бүлэгт, EN 60 898, IEC 898 болон ГОСТ Р 50345-99 стандартуудад заагдсан байдаг.
Дээрх стандартуудын дагуу хамгаалах төхөөрөмжүүд нь ажиллагааны дараах гурван характеристиктай байж болно:
В ажиллагааны характеристиктэй автомат таслуурыг ахуйн хэрэгцээний тоног төхөөрөмж, кабель болон хэлхээг хамгаалахад хэрэглэхийг зөвлөдөг (ихэнхдээ гэрэлтүүлгийн болон розетканы группуудийн хамгаалалтанд)
C ажиллагааны характеристиктэй автомат таслуурыг ахуйн хэрэгцээний тоног төхөөрөмж, кабель ба хэлхээнүүдийг (гэрэлтүүлэг ба розетканы группууд) мөн түүнчлэн их хэмжээний асаалтын гүйдэлтэй хэрэглэгчид холбогдсон хэлхээг хамгаалахад хэрэглэхийг зөвлөдөг (гэрэлтүүлгийн группууд, цахилгаан хөдөлгүүр г.м.)
D ажиллагааны характеристиктэй автомат таслуурыг маш өндөр асаалтын гүйдэлтэй хэрэглэгчид холбогдсон кабель болон хэлхээг хамгаалах ихэвчлэн ашигладаг (гагнуурын трансформатор, өндөр чадлын цахилгааны хөдөлгүүр г.м.
Зах зээл дээр байгаа ихэнх автоматууд нь С характеристиктэй байдаг бөгөөд В характеристиктэй автоматууд нь ихэвчлэн бага гүйдэлд зориулсан байх жишээтэй. D характеристиктэй автоматыг мөн л ихэвчлэн захиалгаар нийлүүлдэг.
DIN VDE 0100 стандартын 430/11.91 бүлгийн (кабель болон цахилгаан хэлхээг хэт хүчдлээс хамгаалах төхөөрөмжийн хувьд )дагуу хэт хүчдлээс үүдэлтэй их хэмжээний халалт үүссэн тохиолдолд хамгаалалт нь доорх нөхцлүүд биелсэн тохиолдолд ажиллана:
Хэлхээний хэрэглэж байгаа гүйдлийн утга нь автомат таслуурын номинал гүйдлийн утгаас бага эсвэл тэнцүү байх үед ажиллах бөгөөд харгалзан автомат таслуурын номинал гүйдэл нь цахилгаан хэлхээний эсвэл кабелийн зөвшөөрөгдөх хамгийн их ачааллын гүйдлийн утгаас ихгүй байх ёстой. Томъёонд оруулбал
Ib ≤ In ≤ Iz
Автомат таслуурын ажиллах номинал гүйдлийн утга нь цахилгаан хэлхээний эсвэл кабелийн зөвшөөрөгдөх хамгийн ачааллаас 1.5 дахин бага байх ёстой.Томъёонд оруулбал:
In ≤ 1,45 Iz
(энд Ib - хэлхээний хэрэглэж байгаа гүйдлийн утга, ачаалал
Iz - цахилгаан хэлхээний болон кабелийн зөвшөөрөгдөх хамгийн их ачаалал
In - автомат таслуурын номинал гүйдлийн утга)
Дамжуулагч утасны хувьд дааж чадах хамгийн их гүйдлийн утгыг тооцооны програмын дагуу болон ЦБД-ийн хүснэгтүүдийн дагуу тодорхойлох ёстой гэдгийг манайхан мэдэж байгаа бизээ.
Автомат таслууруудын В,С ажиллагааны
характеристикууд DIN VDE 0641 дагуу ба
D ажиллагааны характеристик
IEC 947-2 стандартын дагуу
DIN VDE 0641 ба IEC 60 898 стандартуудын дагуу хамгаалах
автоматуудын ажиллагааны параметрууд
Хүснэгтээс хархад номинал гүйдлийн 13%-иар хэт ачаалал авахад автомат таслуур нь 1 цагаас багаагүй хугацааны дараа хэлхээг салгана (ө.х. 13%-ийн хэт ачааллыг хамгийн багадаа нэг цагийн турш даана гэсэн үг), харин 45%-ийн хэт ачааллын үед дулааны реле автоматыг цагийн дотор салгах ёстой.
В характеристиктай автомат таслуур нь гурав дахин өндөр хэт ачааллыг хамгийн багадаа 0,1 секунд барих ёстой, харин тав дахин өндөр ачааллын үед цахилгаан соронзон реле нь автомат таслуурыг 0,1 секундээс бага хугацаанд таслах ёстой.
Дээрх бүгдийг дүгнээд үзвэл бидний сонгох автомат таслуурын номинал гүйдэл нь ядаж гүйдэл дамжуулагчийн зөвшөөрөгдөх гүйдлийн ачааллаас хэтрэх ёсгүй гэдэг нь харагдаж байна.
За нэг иймэрхүү маягаар л тайлбарлаж чадах юм байна, хэхэ. Та нарт асуулт байвал эсвэл санал байвал коммент дээр үлдээгээрэй.